Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ТҮР ХАМГААЛАХ БАЙР ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ

2022-09-26

 

Хууль зүй, дотоод хэргийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран Цэцэглэн хөгжсөн, сөрөг нөлөөнд тэсвэртэй Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох Японы сангийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр “G9198/9221-МОН: Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийг 2019 оноос амжилттай хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд төслийн зорилтот 5-н газар буюу Сэлэнгэ, Сүхбаатар, Увс аймаг, Налайх, Сонгинохайрхан дүүрэгт гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хүүхэд, эмэгтэйчүүдийг түр хамгаалах жишиг байр байгуулахаар төлөвлөсөн.

Өнөөдөj Сэлэнгэ аймагт байгуулсан 8 ортой түр хамгаалах байрыг орон нутагт албан ёсоор хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Нарантуяа, Хууль зүй, дотоод хэргийн яамны Захиргааны хэм хэмжээний актын хяналт, бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Гүнждагва, аймгийн Цагдаагийн газрын дарга Б.Ганхуяг, төсөл хэрэгжүүлэх нэгжийн төлөөлөл, албаны бусад хүмүүс оролцлоо.

Төслийн 301.0 сая төгрөгийн санхүүжилтээр өргөтгөл, засвар, иж бүрэн тохижилтийг хийж, орон нутагт хүлээлгэн өгч байгаа бөгөөд цаашид энэхүү Түр хамгаалах байрны үйл ажиллагаа, урсгал зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлж, тогтвортой байдлыг хангаж ажиллах юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%