Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СҮХБААТАР СУМЫН 5 ДУГААР СУРГУУЛИЙН ТҮҮХТ 60 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

2022-09-23

Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд Ерөнхий боловсролын таван сургуулийн ой тохиож байгаа. Эдгээрийн нэг болох Сүхбаатар сумын “Корпусын” хэмээх тодотголтой 5 дугаар сургууль түүхт 60 жилийн ойн баяраа өнөөдөр буюу 2022 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлж байна.
 
Тус сургуулийн ойн баярын арга хэмжээнд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Нарантуяа оролцож сургуулийн үе үеийн багш, ажилтнууд, төгсөгчдөд баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. Тэрээр баяр хүргэн хэлсэн үгэндээ “аймгийн удирдлагын багаас 5 дугаар сургуулийн 60 жилийн ойг нь тохиолдуулан тус сургуульд нэн шаардлагатай байгаа Мэдээлэл зүйн кабинетийн хөрөнгө оруулалтад шаардагдах 10.0 сая төгрөгийг шийдвэрлэж байгааг баяртайгаар дуулгая” хэмээлээ.
 
Сүхбаатар сумын 5 дугаар сургуулийн үе үеийн эрдэмтэн багш, ажилтнууд, төгсөгчдөдөө сургуулийн түүхт 60 жилийн ойн халуун мэндийг дэвшүүлье.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%