Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ, ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХАМТАРСАН БАГУУДЫН ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ БУЙ АЖИЛТАЙ ТАНИЛЦАЖ БАЙНА

2022-09-29

Хамтарсан багийн үйл ажиллагаанд сум, дүүрэг, аймаг, нийслэлийн ГХУСАЗСЗ, Хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, Хүүхдийн төлөө зөвлөл мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлж, хяналт тавих, чиглэл өгөх үүрэгтэй байдаг.
Тус журмын хүрээнд Өнөөдөр Аймгийн Прокурорын газар, Дархан сумын ГХУСАЗСЗ, ГБХЗХГ хамтран Дархан сумын 1-18 Хамтарсан багуудын 2022 оны ажлын тайлан төлөвлөгөө, баримт бичгийн бүрдэлт, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил болон тулгамдаж буй асуудлуудыг сонсож, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн ажиллаж байна.
Хамтарсан багуудын хяналт шалгалтын гол зорилго нь Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Гэр бүлийн тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хууль тогтоомжийн биелэлтийг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгааг шалгаж, гэр бүлийн хүчирхийлэл, нийгмийн бусад орчинд хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй хүчирхийлэл, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үндэслэлтэй хэрэгжүүлэх чиглэлээр авсан арга хэмжээ, хийж хэрэгжүүлсэн ажилд хяналт тавин, хууль тогтоомжийг хэрэгжилтийг хангуулан ажиллах юм.
 
May be an image of 5 people, people sitting, people standing and indoor
May be an image of 2 people and people sitting
May be an image of 2 people, people sitting, people standing and indoor

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%