Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас Дархан сумын 18 багийн нийгмийн ажилтнуудыг практикт чадавхжуулах сургалт өнөөдөр /2022.09.29/ зохион байгууллаа.
Тус сургалтаар жендерт суурилсан хүчирхийлэл (ЖСХ)-ийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх хүртээмжийг нэмэгдүүлж, хохирогч төвтэй үйлчилгээг хүргэж, хохирогчдод үйлчилгээ үзүүлэх нийгмийн ажилтныг чадавхжуулах зорилготой.
Сургалтыг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Хүүхдийн эрхийн улсын байцаагч А.Мягмаржаргал удирдан, чиглүүлэгч багшаар ажиллалаа.