Идэр залуу насныхаа эрч хүчийг нутаг орныхоо ирээдүйн төлөө өргөж, бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан ахмадууддаа Олон улсын Ахмадын баярыг тохиолдуулан хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Нарийн бичгийн дарга Ц.Батсугир оролцож, нийт ахмадууддаа талархал илэрхийлж, орон нутгийнхаа төлөө сэтгэл зүтгэл гарган ажилласан ахмадуудад аймгийн ИТХ-ын даргын ӨРГӨМЖЛӨЛ гардууллаа.
Аймгийн хэмжээнд нийт 6820 ахмад байгаа бөгөөд Ахмадын хорооны дэргэд Бүжгийн клуб, Шагайн харвааны 2 клуб, мөн ахмадууд өөрсдөө нэгдэн нийлж байгуулсан Софт волейбол, Гранд гольф клуб зэрэг нь байнгын идэвхтэй үйл ажиллагаа явуулж, хүүхэд залуус, ирээдүй хойчдоо үлгэр дуурайлал үзүүлж, эрүүл мэнд, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх эерэг өөрчлөлтүүдийг санаачлан, хэрэгжүүлсээр байдагт орон нутгийн удирдлагуудын зүгээс талархаж байна.
Дорноговь аймагт энэ жил улсын төсвийн 2,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Говийн бүсийн төрөлжсөн асрамжийн газрын барилга, 4,4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Ахмадын сувилал баригдаж, энэ ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа билээ.