Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

142-р цэцэрлэгийн бүрэн засварын ажил дуусаж, нээлтээ хийлээ

2022-10-02

142-р цэцэрлэгийн бүрэн засварын ажил дуусаж, нээлтээ хийлээ

"Өвсний үндэс"- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжсэн Багануур дүүргийн 142-р цэцэрлэгийн бүрэн засварын ажил дуусаж нээлтээ хийж, 8 бүлгийн 236 хүүхэд хүлээн авч үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон байна.

🇲🇳 Энэхүү нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир, ИТХ-ын дарга Т.Отгонболд, Засаг дарга С.Даваасүрэн, Япон улсын Монголд суугаа онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Х.Кобаяши болон дүүргийн удирдлагууд оролцлоо.

🇯🇵 Япон улсын Засгийн газар нь 1990 оноос 32 жилийн хугацаанд Монгол Улсын 21 аймаг Улаанбаатар хотод нийт 582 төслийг "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлээд байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4446
3095 / 70%
852 / 19%
246 / 6%
253 / 6%