Монгол Улсад УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдрийг жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд тэмдэглэн, 1937 оноос эхтэй, улс төрийн болон сэхээтнүүдийн хэлмэгдэлд өртсөн олон мянган хүний гэгээн дурсгалыг хүндэтгэх болсон юм.
Энэ өдрийг угтаж аймгийн ИТХ-ын болон Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын нарийн бичгийн дарга А.Серикболат “Хэлмэгдэл ба Цагаатгал” ном болон бусад төрлийн холбогдох номуудыг аймгийн Номын санд хүлээлгэн өгөв.