Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИТХ-ын Хөдөө аж ахуй байгаль орчин, уул уурхай хариуцсан ажлын хорооны бүрэлдэхүүн Хэрлэн голын сав газарт хамаарах ус ашиглагч "Хунт-Өгөөж" уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа ААН ус ашиглалтын байдалд хяналт шалгалт хийлээ.

2022-09-28

ИТХ-ын Хөдөө аж ахуй байгаль орчин, уул уурхай хариуцсан ажлын хорооны бүрэлдэхүүн Хэрлэн голын сав газарт хамаарах ус ашиглагч 1-р багийн нутагт үйл ажиллагаа явуулж байгаа "Хунт-Өгөөж" уул уурхайн ААН ус ашиглалтын байдалд 2022 оны 09-р сарын 28-ны өдөр Хэрлэн голын сав газрын захиргаатай хамтран сумын ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтын ажлыг хийлээ. Баянтэрэм багийн Хөндлөнгийн булгийн эхийг хашуулахаар санал тавьж уурхайн зүгээс Хөндлөнгийн булгийн эхийг 2023 онд хашихаар болов. Хужиртын голын гүүр барих ажлыг уурхайн зүгээс 2022 онд шинээр хийсэн гүүрийн зам засварын ажлыг энэ онд дуусгахаар байгаа гэсэн мэдээлэлийг өгсөн. Мөн уурхайн гүнээс гарч байгаа усыг хөв цөөрөм байгуулан шийдэхээр болов.

Ажлын хэсэг Хөндлөнгийн булгийн эх, Хужиртын голын гүүр барьсан ажлыг үзэж танилцсан.

Шалгалтаар:

  1. 2022 оны уулын ажлын төлөвлөгөө, Байгаль орчны менежментийн төлөвлөгөө батлагдсан эсэх түүний хэрэгжилтэнд хяналт тавих
  2. Ус ашиглуулах дүгнэлт гаргуулж холбогдох гэрээ, зөвшөөрөл авч ажиллаж байгаа эсэх
  3. Ус ашиглах гэрээний хэрэгжилт, усны нөөц ашигласны төлбөр төлөлтийн байдал
  4. Цооног гаргах зөвшөөрөл холбогдох байгууллагуудаас авсан эсэх
  5. Усны тоолуур суурилуулалт болон ашиглалт, хамгаалалтын байдал, тоолуурын заалтыг шалгах
  6. Арга зүйн зөвлөгөө зөвлөмж өгөх гэсэн чиглэлийн дагуу ажиллалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4063
2760 / 68%
819 / 20%
240 / 6%
244 / 6%