Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр болон Нийгмийн хариуцлагын гэрээний дагуу санхүүжүүлэн хэрэгжүүлж буй хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний төлөвлөлтийн биелэлт, гүйцэтгэлийн явцтай Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид танилцлаа. 2022 онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр болон аж ахуй нэгж байгууллагын санхүүжилтээр дараах ажлуудыг хийж гүйцэтгэж байна.
Үүнд:
1. Хүүхэд, залуучуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, тоглох орчныг бүрдүүлэх зорилгоор цэцэрлэгийн баруун талд байрлах талбайг Мак цемент ХХК 30 сая төгрөгийн төсөвт өртгөөр хашаажуулсан.
2. Цомог багт ОНХС-ийн хөрөнгөөр "Цэвэрлэх байгууламж" барьж байгуулах ажлыг "Аббадон Констракшн” ХХК 294,4 сая төгрөгөөр хийж гүйцэтгэж байна. Гүйцэтгэл 95 хувьтай явагдаж байна.
3. "Мак Цемент” ХХК-ний 100 хувийн хөрөнгө оруулалтаар 874 сая төгрөгийн өртгөөр Төрийн албан хаагчийн 8 айлын орон сууц баригдаж байна. Одоогоор барилгын гадна засвар, дээврийн ажил дуусаж дотор талын засварын ажил явагдаж байна. Ажлын явц 80 хувьтай явагдаж байна.
4. Элдэв багийн төвийн барилгын ажлыг "Говийн шандаст хүлэг" ХХК-ний санхүүжилтээр 156 сая төгрөгийн төсөвт өртгөөр "Жангар"ХХК гүйцэтгэж хүлээлгэн өгөхөд бэлэн болоод байна. Ажлын гүйцэтгэл 100 хувьтай.
5. Даланжаргалан сумын 40 айлыг инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлсэн. Уг ажлыг "Талст дөл"ХХК-ний 60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар "Чандмань илч" ОНӨХК гүйцэтгэж байна.
6. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 62,9 сая төгрөгийн төсөвт өртгөөр Олон-Овоо багийн төвийн засварын ажлыг "Энержи парагон"ХХК гүйцэтгэж байна. Ажлын гүйцэтгэл 60 хувийн гүйцэтгэлтэй байна.
7. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилгоор 15 ортой эрүүл мэндийн төвийг шинээр барьж байгуулах ажил 2022 оны улсын төсөвт тусгагдсаны дагуу "Элит конкрет" ХХК гүйцэтгэгчээр шалгарч барилгын ажлыг 6 дугаар сард эхлүүлээд байна. 15 ортой эрүүл мэндийн төв нь нийт 2.370.819.837 төгрөгийн төсөвт өртөгтэй, улсын төсвөөс 1.681.855.476 төгрөг, орон нутгийн төсвөөс 688.964.361 төгрөгийн төсөв зардал гарч байгаа бөгөөд "Мак Цемент" ХХК 150 сая төгрөгийн цемент, УБТЗ-ын Чулуун завод 1500 м/куб хайрга олгосон. Одоогоор 2 давхрын керказ арматур зангидах ажил хийгдэж байна.