Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

"НОМТОЙ НӨХӨРЛӨЕ" АЯН АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ

2022-10-12

  
"Уншъя, бодъё, сэтгэе" уриан дор сурагчдын зуны амралтыг үр бүтээлтэй өнгөрүүлэх, номтой нөхөрлүүлэх,  унших соёл арга зүйд сургах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, дэлхийн болон монголын шилдэг зохиол бүтээлүүдийг сурталчлан таниулах зорилгоор сумын ИТХ-ын Нутгийн удирдлага, нийгмийн хөгжлийн хороо, Соёлын төвтэй хамтран "Номтой нөхөрлөе" аяныг зохион байгууллаа.
Сурагчид зуны амралтаараа Монголын орчин цагийн уран зохиолыг үндэслэгч С.Буяннэмэхийн намтар уран бүтээлийг уншиж судлан хөтөлгөө хийх, Мөн  Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Соёлын сайдын 2018 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн А/683 дугаар тушаалаар батлагдсан “Уншлагыг дэмжих журам”-д заасан 88 номноос уншиж тэмдэглэл хөтлөх, Бяцхан ном, Зурагт хуудас хийх, Зохион бичлэг, эссе бичих, Зураг, гар урлал гэх мэтээр бүтээл хийсэн байх, Уншсан номноосоо 1-2 шүлэг цээжилсэн байх зэрэг даалгавар өгөгдсөн. 
"Танд ойрхон номын сан" өдөрлөгийг 2022 оны 10 сарын 12-ны өдөр зохион байгуулж  аяны үйл ажиллагаагаа дүгнэж,  Зуны даалгавраа амжилттай гүйцэтгэсэн Ч.Цэрэнпүрэв багштай 7а ангийн хамт олон болон 7а ангийн сурагч Энхбаярын Энхрийлэн, Занабазарын Алтанжаргал нарыг сумын ИТХ, Соёлын төв өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.
Ахмад настан Ё.Манла, ЕБС-ийн захирал Н.Дэлгэрсайхан, 7а ангийн сурагч Э.Энхрийлэн, З.Алтанжаргал нар "Би ном унших дуртай" ,"Номын өргөөний ид шид", "Амралтаараа уншсан ном", "Ном уншихын ач тус" сэдвээр сонирхолтой, сургамжтай дурсамжаа хуваалцав.    

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%