Өнөөдөр /2022.10.07/ аймгийн ИТХ-ын Ажлын алба, Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци ОНӨААТҮГ хамтран “Төлөөлөгчийн өдөр” арга хэмжээг зохион байгуулав. Энэ удаагийн арга хэмжээнд манай аймгийн “Хөдөлмөрлөхийн бахархал холбоо”-ны гишүүд болох Монгол улсын Гавьяатууд урилгаар оролцож, Шинэ Ховд төслийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцан өөрсдийн санал хүсэлт, сэтгэгдлээ хуваалцлаа.
Арга хэмжээний эхэнд: Шинэ Ховд



Үүний дараагаар:

Тус компани нь жимсний модны суулгац үржүүлэх зорилгоор 2017 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж, 10-аад мянган модны эх ургамалтай болсон. Жилдээ 50 гаруй мянган жимсний суулгац бэлдэж Улаанбаатар хотод борлуулдаг байна.




Төлөөлөгчдийн зүгээс шинэ болон хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын талаарх мэдээллийг иргэдэд ил тод нээлттэй өгч байх, явц, үр дүнг тогтмол танилцуулж байхыг Шинэ Ховд баруун бүсийн хөгжлийн корпораци ОНӨААТҮГ-ын удирдлагуудад санууллаа.