Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“Манай нутгаар зочлоорой” номын нээлт боллоо

2022-09-29

Өнөөдөр /2022.09.29/ Нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалд зориулсан “Манай нутгаар зочлоорой” номын нээлт боллоо.
Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй (GIZ), хамтран хэрэгжүүлж буй “Тусгай хамгаалалттай газар нутгуудад дэмжлэг үзүүлэх замаар экосистемийг хадгалан хамгаалахад хувь нэмэр оруулах нь” (SPACES) төслийн дэмжлэгтэйгээр Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ-аас “МАНАЙ НУТГААР ЗОЧЛООРОЙ” номыг боловсруулан гаргажээ.
“Манай нутгаар зочлоорой” номын нээлтэд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ), аймгийн БОАЖГ, ХУНТХГНЗ, Монголын аялал жуулчлалын холбоо, Ховд аймгийн аялал жуулчлалын холбоо, НИТАЖ-ын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нөхөрлөл, хоршоодын төлөөлөл оролцлоо.
Тус ном нь 17 хэсгээс бүрдэх ба нутгийн иргэд хэрхэн аялал жуулчлалын бизнес эрхлэх тухай хууль эрх зүй, санхүү, төлөвлөлт, эрүүл ахуйн стандарт, хог хаягдлын менежмент, аюулгүй байдал зэрэг нөхөрлөлүүдэд тулгардаг олон асуудлуудыг багтааж оруулснаараа чухал ач холбогдолтой юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%