Завхан аймгаас 2021 оны 2 дугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчний 123-р анги, Зэвсэгт хүчний 340-р анги, Хилийн цэргийн 0311-р ангид алба хааж хугацаа дуусч халагдсан түрүүч, байлдагч нарыг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ, мөн 2022 оны 2-р ээлжийн цэрэг татлагаар 24 сумаас эрүүл мэндээр тэнцэж Зэвсэгт хүчний 339, 340 дүгээр анги, Хилийн цэргийн 0311 дүгээр ангиудад хуваарилагдсан 18-25 насны цэргүүдийг үдэн гаргах арга хэмжээг өнөөдөр /2022.10.17/ Нутгийн генералуудын талбайд зохион байгууллаа.
Зэвсэгт хүчин, хилийн цэргийн ангиудад хугацаат цэргийн алба хаахаар хуваарилагдсан иргэдийг үдэн гаргах ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Засаг дарга Д.Түвшинжаргал, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Мягмарсүрэн, ЗДТГ-ын Цэргийн штабын дарга хурандаа Г.Үнэнбаяр, сумдуудын Тамгын газрын дарга нар оролцлоо.