Олон улсын Ахмадын баярын өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.
Олон улсын Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Бөхмөрөн сумын ИТХ, ЗДТГ-аас ахмадуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг уг арга хэмжээнд 150 гаруй ахмадуудыг урьж, төрийн болон аймаг орон нутгийн шагнал гардуулан, тэдгээрийн дунд соёл урлагийн арга хэмжээ, хөгжөөнт тэмцээнийг зохион байгууллаа.
Бөхмөрөн сумынхаа нийт ахмадууд болон УБ хот бусад аймаг сумдад суугаа нутгийн уугуул ахмадуудад аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе. Та бүхэн маань урт насалж, үр хойч бидэндээ үнэт сургаалиа хайрлаж явах болтугай.