Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ХОТ БАЙГУУЛАЛТ, ДЭД БҮТЭЦ, ҮЙЛДВЭРЛЭЛ ҮЙЛЧИЛГЭЭ, ГЭР ХОРООЛЛЫН ХӨГЖЛИЙН ХОРОО ХУРАЛДЛАА.

2022-10-03

Өнөөдөр /2022.10.03/ Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хороо харьяалагдах асуудлын хүрээнд хуралдлаа.

Тус хуралдаанаар:

  1. Хүнсний бүтээгдэхүүний хяналт, аюулгүй байдлын талаар баримталж буй бодлого үйл ажиллагаа,
  2. Авто зам, явган замын засварын ажил, цахилгаан эрчим хүч, хаягжилтын ажлын чиглэлээр хийгдэх ажлын төлөвлөлт түүний явц, гүйцэтгэлтэй тус тус танилцаж холбогдох санал, дүгнэлтийг гаргалаа.

Хуралдаанд:

Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны дарга: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан,

Хот байгуулалт, дэд бүтэц, үйлдвэрлэл үйлчилгээ, гэр хорооллын хөгжлийн хорооны гишүүд: Дүүргийн ИТХ-ын Төлөөлөгч Ч.Мягмарсүрэн, Д.Уянга, Б.Болортунгалаг,

Дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга Д.Хишигбаатар, ЗДТГ-ын Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Б.Саруул-Од, Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн Үйлдвэрлэл инновац, хариуцсан мэргэжилтэн О.Мөнх-Эрдэнэ, Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн Дэд бүтцийн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Батболд нар оролцлоо.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%