Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

САЙНШАНД СУМЫН 2022 ОНЫ ОРОН НУТГИЙН ХӨГЖЛИЙН САНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ

2022-10-13

✒️ Дорноговь аймгийн Сайншанд сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, төсөл, арга хэмжээний төлөвлөлт, санхүүжилт, зарцуулалт, гүйцэтгэлийн тайлагналтад хяналт шалгалт хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгах, давтан гаргахгүй байх, хууль тогтоомж, журмын хэрэгжилтийг хангуулах зорилгоор Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ахлуулсан ажлын хэсэг болон иргэдийн төлөөллөөс 2 дугаар багийн иргэн Г.Алтансүх, 6 дугаар багийн иргэн Л.Наранхүү нар хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:  1. 1 дүгээр багт Данзанваанчигийн 7 дугаар хэсэгт тоглоомын талбай байгуулах ажил (Дэлгэр баян хүлэг ХХК) 34,028.30 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй гүйцэтгэл 60 хувьтай   2. 1 дүгээр багт Аюушийн 3, 4 дүгээр хэсэгт гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажил (Уртын уул ХХК) 24,570.56 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй гүйцэтгэл 100 хувьтай  3. 2 дугаар багт Дэнжийн 11, 12 дугаар хэсэгт  гудамжны гэрэлтүүлэг нэмэгдүүлэх ажил (Уртын уул ХХК) 24,710.17 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй гүйцэтгэл 100 хувьтай  4. Хамарын хийдийн Шамбалын хураамж авах цэг, авто замын хураамж авах цэгүүдэд хяналтын камер суурилуулах ажил (Сонголт нар ХХК) 10,000.00 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй гүйцэтгэл 100 хувьтай   5. 6 дугаар багт Жанчивын гудамжинд цэвэр усны шугам угсрах ажил (Ингүүмэл оргил ХХК) 55,583,450 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй гүйцэтгэл 100 хувьтай  6. 7 дугаар багт Найрамдал 7 гудамжны 714 дүгээр байрны дээвэр, фасадын засварын ажил (Тогоруутай нуур ХХК) 127,452.99 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй гүйцэтгэл 100 хувьтай  7. 7 дугаар багт газрын байршлыг шилжүүлсэн Өлзийт хорооллын айл өрхийг цахилгаанд холбох ажил (Уртын уул ХХК) 126,743.91 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй гүйцэтгэл 100 хувьтай  8. Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг орон нутагт хэрэгжүүлэх хүрээнд мод үржүүлгийн талбайд модны үрсэлгээ бойжуулах хүлэмж болон мананцар үүсгэгч нийлүүлэх ажил (Мандал турс ХХК) 19,227.45 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй гүйцэтгэл 100 хувьтай  9. 8 дугаар багийн Үзүүрийн 11-р гудамжны цэвэр усны төв шугам шинээр татах ажил (Чандмань-Илч ОНӨ ХХК) 58,511.06 мянган төгрөгийн төсөвт өртөгтэй 70 хувийн гүйцэтгэлтэй тус тус явагдаж байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4085
2771 / 68%
822 / 20%
244 / 6%
248 / 6%