Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

САЙНШАНД СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН 10 ДУГААР ХУРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-09-12

Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 10 дугаар хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хуралдаж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Үүнд:
1. Тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх, түр саатуулах байрыг аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэх, төлбөрийн хэмжээг тогтоох тухай асуудлыг хэлэлцэн баталсан.
Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсний дараа дагаж мөрдөнө.
2. Сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн 1106965мкв газрыг дуудлага худалдаагаар 11 иргэн, аж ахуй нэгж байгууллагад олгохоор, 725мкв газрыг Төсөвт байгууллагын зайлшгүй хэрэгцээнд олгохоор тус тус шийдвэрлэв

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4513
3139 / 70%
867 / 19%
247 / 5%
260 / 6%