Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, залууст дугуйн спортоор хичээллэх сонирхол төрүүлэх зорилгоор "Нас бол тоо" дугуйн аяллыг Баруун-Урт сумын ИТХ-аас ивээн тэтгэж зохион байгууллаа.
Аймгийн Биеийн тамир спортын газрын ахлах мэргэжилтэн Ш.Энх-Амар, ахмад дугуйчин Б.Одхүү нар Баруун-Урт сумаас Эрдэнэцагаан сум чиглэлд гарч нийт 400 гаран км замыг туулан ирлээ. Цахим эрин үед хүүхэд, залуучууд дэлгэцийн донтолтод орж бие бялдрын хөгжил муудан, амьдралын идэвхгүй хэв маягт шилжиж байгаа бөгөөд үүнээс үүдэн элдэв өвчлөл ихэсэж байна. Иймд хүүхэд залуучуудыг дугуйн спортод сонирхолтой болгох, тэднийг тэвчээр хатуужилтай болгоход нөлөөлөх зорилгоор энэхүү аяллыг хийсэн юм. 5 өдрийн аяллын замд дэмжиж тусалсан нутгийн иргэддээ талархсанаа илэрхийлье.