Дархан сумын ГХУСАЗСЗ-өөс Аймгийн Прокурорын газар болон цагдаагийн газартай хамтран "Хамтын ажиллагаа" хэсэгчилсэн нэг сарын арга хэмжээг хамтарсан багуудын дунд зохион байгуулсан. Энэ хүрээнд хулгайлах, залилах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулан сайн ажилласан багуудыг шагнаж урамшууллаа.
Нэгдүгээр байранд Т.Мөнхцэцэг даргатай 6 дугаар баг, Хоёрдугаар байранд Э.Цогзолмаа даргатай 14 дүгээр баг, гуравдугаар байранд Д.Түвшинтөр даргатай 15 дугаар баг шалгарлаа.