Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2022-10-19

     Байгаль орчны салбарын байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах, байгаль орчны тухай багц хуулиуд болон байгаль орчны чиглэлээр төрөөс баримталж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудлуудыг  хэлэлцэн, салбарын алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор 10 дугаар сарын 17-18-ны өдрүүдэд  Улиастай суманд “БАЙГАЛЬ ОРЧНЫ САЛБАРЫН НЭГДСЭН ЗӨВЛӨГӨӨН”-ийг зохион байгуулж, салбарын нийт 120 гаруй төлөөлөл оролцлоо.

    Зөвлөгөөнд оролцогчдод зориулж “Байгалийн диваажин” мэргэжлийн гэрэл зурагчдын уралдаанд шалгарсан шилдэг 40 зургаар үзэсгэлэн гаргаж, уралдаанд тусгай байр эзэлсэн оролцогчын шагналыг гардууллаа.

      Зөвлөгөөний 2 дахь өдөр “Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа”, “Тарвагатайн нурууны Байгалийн цогцолбор газрын захиргаа”, “Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргаа”, “Идэр голын сав газрын захиргаа”, “Тосон сумын ойн анги”, “Түдэвтэй сумын ойн анги”, “Байгаль Орчин Аялал жуулчлалын газар” болон 24 сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч, байгаль хамгаалагч, нарын  дунд зохион байгуулсан гар бөмбөгийн тэмцээнд 8 баг оролцсоноос 1-р байрт Байгаль орчны хяналтын улсын байцаагч нар, 2-р байрт БОАЖ-ын газар, 3-р байранд Ус цаг уур орчны шинжилгээний газар тус тус шалгарлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4067
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
244 / 6%