🇲🇳 Өнөөдөр ИТХ-ын Төлөөлөгчид дүүргийн 235-р цэцэрлэгийн сургалтын технологитой танилцлаа.
✅ Тус цэцэрлэгийн хамт олон нь хүүхэд бүр өөрийн хүсэл сонирхлоор суралцах бололцоог олгож шинэ шинэлэг арга, арга зүйг нэвтрүүлсээр ирсэн.
Үүнд : Төсөлд суурилсан суралцахуй, Steam, тоглонгоо суралцахуй, оюуны оньс сургалтын технологийг хэрэгжүүлэн инноваци нэвтрүүлж багш, эцэг эх, асран хамгаалагч, хүүхдийн оролцоог дэмжих хүүхэд тоглох явцдаа суралцах боловсрол олгохыг гол зорилгоо болгон ажиллаж байгаа юм.
✅ Энэ удаад Монголын багш нарын баярыг угтан сургалтын хэрэглэгдэхүүн, хэвлэмэл материалыг AR технологийн тусламжтайгаар дижитал контентоор баяжуулж ARGUN GROUP-тэй хамтран ажиллаж байгааг төлөөлөгч нарт танилцууллаа.
✅ ИТХ-ын Хүний хөгжил, цахим бодлогийн хорооны хуралдаанаар уг төслийг танилцуулж цаашид СӨБ-уудад хэрхэн түгээн дэлгэрүүлэх, хэрхэн ажиллах талаар хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар боллоо.