Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ажлын албанаас 24 сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга, ажлын албаны ажилтнуудад зориулсан чававхижуулах сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 24, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Сургалт “Орон нутгийн бодлого зохицуулалт”, “Төрийн байгууллагын үйл ажиллагаанд иргэний оролцоо хяналт”, “Хөгжлийн бодлого төлөвлөлт, анхаарах асуудал”, “Хувийн ашиг сонирхолын мэдүүлэг болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтийн талаар анхаарах асуудал”, “Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль”, “Албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын талаар”, “Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэргжилт, санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчил, цаашид анхаарах зүйлс”, “Монгол улсад гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ бодлого чиглэл эрх зүйн зохицуулалт”, “Төрийн албаны тухай хуулийн хэрэгжилт, анхаарах асуудал”, “Төрийн албан хаагчийн ёс зүй манлайлал”, “Орон нутгийн бодлогын баримт бичигт хяналт-шинжилгээ үнэлгээ хийх аргачлал анхаарах асуудал”, “Орон нутгийн өмчийн талаар анхаарах асуудал”, “Хувь хүний хөгжил” зэрэг сэдвүүдийн хүрээнд хоёр өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.