Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЛҮН СУМ НУТГИЙН ӨӨРӨӨ УДИРДАХ БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 30 ЖИЛИЙН ОЙГОО ТЭМДЭГЛЭЛЭЭ

2022-10-26

Төв аймгийн Лүн сум нутгийн өөрөө удирдах байгууллага үүсэж хөгжсөний 30 жилийн ойн хүрээнд сумын үе үеийн Хурлын дарга нар, ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байсан ахмад депутатуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хүндэтгэлийн арга хэмжээнд Төв аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Ч.Жавзанпагма болон сум орон нутгийн удирдлагууд оролцлоо.
ИТХ-ын "Хүндэт тэмдэг"-ээр сумын ИТХ-д 2-4 удаа сонгогдон ажилласан С.Наранцогт, П.Ариунжаргал, С.Доржготов нар болон 2004 оноос одоог хүртэл ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж буй Д.Байгалмаа нарыг шагнасан байна.
Аймгийн ИТХ-ын "Хүндэт жуух"-аар Б.Жигмэдцэрэн, С.Доржготов, Д.Баярмаа, Ц.Алимаа, Л.Батнасан нарыг тус тус шагналаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4069
2761 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%