Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Монголын байгаль орчны иргэний зөвлөл Архангай аймгийн удирдлагуудтай уулзан хамтран ажиллахаар боллоо

2022-10-21

Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн баг Өвөрхангай, Баянхонгор аймгуудад ажиллан, Архангай аймагт 10 сарын 23-нд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Цэнхэр сумын Засаг дарга Д.Галхүү нартай уулзан орон нутагт байгаль орчны тулгамдсан асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар санал солилцлоо. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт байрлах Орхон голын хөндийд 1999 оноос эхлэн алтны олборлолт явуулсан хариуцлагагүй компаниудаас болж ус, хүнсний аюулгүй байдал, цэвэр эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчөөд байна. Орхон гол нь Монголын хамгийн урт гол буюу 1124 км урсаад Сэлэнгэ мөрөнд цутгадаг.Орхон голын сав газарт 8 аймгийн 53 сумын нутаг дэвсгэр ямар нэгэн хэмжээгээр багтана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%