Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, дүүргийн Засаг даргын Тамгын газартай хамтран Цахим эрүүл мэндийн бодлогын асуудлаар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар, Өрхийн Эрүүл мэндийн төвийн удирдлагууд, дүүргийн Эрүүл мэндийн төвийн ажилтан албан хаагчдад мэдээлэл хийлээ.
Тус үйл ажиллагааг нээж дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл үг хэлсэн ба “Digital and med” ХХК-ийн Гүйцэтгэх захирал н.Бадрал, Инженер н.Ганбаяр нар Эрүүл мэндийн Цахим бодлогын хүрээнд иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэх, цахим системийг нэвтрүүлэх тухай асуудлуудаар мэдээлэл хийж асуултад хариулт өгч ажиллалаа.