2022 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргын Тамгын газар хамтран улс эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулж залуу нас, халуун сэтгэлээ зориулсан, ирээдүй хойч, залуу үедээ үлгэр дуурайлал үзүүлж буй ахмадууд, буянтай буурлууддаа зориулж "Олон Улсын ахмадын өдөр"-ийн баярын өдрийг тохиолдуулан урлагийн тоглолт зохион байгууллаа.
Тус хүндэтгэлийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Засаг даргын орлогч, ИТХ-ын Төлөөлөгч Д.Отгонбаатар, дүүргийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Зөвлөлийн гишүүн, ИТХ-ын Төлөөлөгч, И.Даваадорж, Засаг даргын зөвлөх, Төлөөлөгч Х.Алтаншагай, ИТХ-ын Төлөөлөгч, ГХУСАЗСЗ-ийн Ажлын албаны дарга Т.Идэрцагаан, дүүргийн МАН-ын Хяналтын хорооны дарга Ч.Дэчингалсан, ИТХ-ын Төлөөлөгч, Зөвлөлийн гишүүн Т.Уламбаяр, Ж.Булганцэцэг, Р.Ганболд, ИТХ-ын Төлөөлөгч Т.Найдан, Л.Баярсайхан, Д.Уянга, Н.Бямбагэрэл, В.Хүрэлбаатар, Б.Болортунгалаг, Б.Насанбат, Ч.Ариунчимэг, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа, МАН-ын Ахмадын хорооны дарга Д.Цэвээнжав, дүүргийн Ахмадын хорооны дарга П.Төвсанаа, хэлтэс албадын дарга, хороодын Засаг дарга нар оролцож хүрэлцэн ирсэн нийт ахмадууддаа баяр хүргэн эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА