Нутгийн өөрөө удирдах байгууллагын 30 жилийн ойн хүрээнд НИТХ-ын Ажлын албанаас Нийслэл, дүүргүүдийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчид, Ажлын албаны албан хаагчдын дунд зохион байгуулагддаг спортын 5-н төрөлт “Хангарди-2022” тэмцээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын баг, тамирчид
"Дартс"-ын багийн төрөлд 1-р байр
"Буухиа" багийн төрөлд 2-р байр
"Гар бөмбөг"-ийн эмэгтэй төрөлд 3-р байртус тус эзэлж, шилдэг эмэгтэй довтлогчоор Б.Бундарь-Эх шалгарч амжилттай оролцлоо.
"Хангарди-2022" спорт наадмын дартсын төрөлд "Тэргүүн байр" эзэлсэн тул Нийслэлийн Засаг даргын нэрэмжит нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын спортын IV наадамд салбараа төлөөлж оролцох эрхийг бичгийг гардан авлаа.