Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын индрээс 2030 он гэхэд “Тэрбум мод” тарьж ургуулахаар төлөвлөн зарлаж орон даяар нэг тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн өрнөж байгаа билээ.
Тэрбум мод тарих үндэсний хөдөлгөөн 2021 оны 10 дугаар сард албан ёсоор эхэлснээс хойш аймаг, сум, дүүргүүд, үйлдвэр аж ахуйн нэгж байгууллагууд мод тарих ажилд идэвхитэй оролцохоо илэрхийлэн нэгдсээр байна.
Тус хөдөлгөөний хүрээнд Чингэлтэй дүүрэг "Сая модтой Чингэлтэй" аяныг өрнүүлж дүүргийн хэмжээнд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд өнөөдөр /2022.10.15/ ИТХ-ын Төлөөлөгчид, ИТХ-ын Ажлын алба болон Засаг даргын Тамгын газар, холбогдох хэлтэс албадын дарга нар, ажилтан албан хаагчид, ЕБ-ийн сургуулийн багш, ажилчид дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайрхан хөгжлийн төв” –ийн орчимд мод тарилаа.
Тус арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, ИТХ-ын Зөвлөлийн гишүүн, Төлөөлөгч Т.Уламбаяр, ИТХ-ын Төлөөлөгч Ж.Чимэдцогзол, Т.Найдан, Т.Идэрцагаан, Ч.Мягмарсүрэн, Д.Уянга, С.Энхтайван, Ч.Ариунчимэг, ИТХ-ын Ажлын албаны дарга Д.Бямбаа, ЗДТГ-ын дарга П.Баянбаатар, болон холбогдох хэлтэс, албадын дарга нар, албан хаагчид оролцлоо.
Мод тарих үндэсний хөдөлгөөн өрнүүлснээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад чухал ач холбогдолтой юм.
ХУРЛЫН АЖЛЫН АЛБА