Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Сумын ИТХ-ын төлөөлөгчид манлайлах, ур чадварыг дээшлүүлэх сургалтад хамрагдлаа

2022-04-04

ИТХ-ын ажлын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу 03 дугаар сарын 31, 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод ИТХ-ын төлөөлөгчийн манлайлах чадварыг дээшлүүлэх, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай шинэчилсэн хуулийн дагуу чиг үүрэг, үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, иргэд, сонгогчдын эрх ашгийг хэрхэн оновчтой илэрхийлэх, хурлын хорооны ажилд оролцох, оролцоог хэрхэн өөрчлөх гэсэн зорилготой сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтад төлөөлөгчдийг хамрууллаа. Энэ үеэрээ төлөөлөгчдийг төрийн ордонд оруулж УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай товчхон танилцуулан, тус сумын уугуул Чойжингийн Алтансүх захирлын 67-р сургуультай танилцаж багш нартай нь нөхөрсөг тэмцээнийг зохион байггуулсан. /3000 гаруй сурагчтай, 190 гаруй багш, ажилтантай, дүүрэгтэй дээгүүр зогсдог сургуулиудын нэг/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4068
2761 / 68%
821 / 20%
241 / 6%
245 / 6%