Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ИРГЭНИЙ ОРОЛЦООТОЙ-БҮТЭЭЛЧ ЧИНГЭЛТЭЙ АЯН

2022-11-01

Нийслэлийн Чингэлтэй дүүрэг үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ойн хүрээнд дүүргийн хөгжилд иргэд, Аж ахуйн нэгж байгууллагуудын оролцоог нэмэгдүүлж, тэдний оролцоотойгоор иргэдэд ээлтэй, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, иргэд, олон нийтийн шинэлэг, бүтээлч санал, санаачилгуудыг дэмжиж төр, иргэний хамтын ажиллагааг өрнүүлэх “Иргэдийн оролцоотой-Бүтээлч Чингэлтэй” аяныг Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Ажлын албанаас санаачилж 2022 оны 11 дүгээр сарын 01-30-ны хооронд зохион байгуулж байна.

Иймд Иргэд, Аж ахуйн нэгж байгууллага та бүхнийг аянд нэгдэж, хороотойгоо хамтран бүтээлч ажил өрнүүлэхийг уриалж байна.

ХУРЛЫН АЖЛЫН АЛБА

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4065
2760 / 68%
821 / 20%
240 / 6%
244 / 6%