Дархан сумын ИТХ-ын Нутгийн удирдлагын хөгжлийн хорооноос санаачлан Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 30 жил, Дархан хотын 60,61 жилийн түүхэн ойг тохиолдуулан Дархан сумын ИТХ-ын төлөөлөгчид, БИНХ-ын дарга нарыг оролцуулсан нөхөрсөг "СПОРТ-2022" арга хэмжээг /2022.11.05/ зохион байгууллаа.
Спортын тэмцээнээр ИТХ-ын хороод, БИНХ-ын дарга нарын хооронд танин мэдэхүйн “Аха” тэмцээн, гар бөмбөг, дартс, теннис гэсэн төрлүүдээр зохион байгуулж хурд хүч, авхаалж самбаагаа сорин уралдлаа.
Нийслэл, дүүрэг, аймаг, сум орон нутаг дахь Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, тэдгээрийн ажлын албаны үе үеийн хамт олонд Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын 30 жилийн ойн мэндийг хүргэе.