2022 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 04-ны өдрүүдэд Бат-Өлзий сумын Улаан-Ам, Бүрэгтий, Өвт, Зөрүүлэг, Хүйтэнбулаг, Улиастай багуудын IV улирлын иргэдийн Нийтийн хуралдаанууд зохион байгуулагдлаа. Хуралдаанд Өвөрхангай аймгийн Засаг дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч А.Ишдорж оролцож иргэдийн санал, хүсэлтийг сонслоо. Хуралдаанд:
- БИНХ-ын хуралдааны даргыг сонгох тухай
- БИНХ-ын зөвлөлд өөрчлөлт оруулах тухай
- Багийн Засаг даргын 2022 оны тайланд үнэлэлт өгөх тухай
- ИТХ-ын Төлөөлөгчдийн тайланг сонсгох тухай
- ОНХС-ийн хөрөнгөөр 2022 онд хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөрийн тухай
- Бусад асуудал
- ЗДТГ-ын мэдээлэл эдгээр асуудлыг хэлэлцлээ.