Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ЭНГИЙН ХОГ ХАЯГДЛЫГ ЦЭВЭРЛЭХ,АНГИЛАХ, ЦУГЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭХ, СЭРГЭЭН АШИГЛАХ, ДАХИН БОЛОВСРУУЛАХ, УСТГАХ, БУЛШЛАХ ЖУРМЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2022-11-10

Өнөөдөр “Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам”-ын төсөлд Дархан сумын 1-16, Малчин Өргөө багуудын ИНХ-ын дарга, Засаг дарга нарын саналыг авах хэлэлцүүлэг боллоо.
Уг журмын төслийг Захиргааны ерөнхий хуулийн 60,61,62 дугаар зүйлд заасан захиргааны хэм хэмжээнд тавигдах шаардлагын дагуу боловсруулсан. Үүнд хог хаягдлын эх үүсвэр дээр багасгах, ангилан ялгах, ангиллын дагуу хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх, нийтийн эдэлбэр газрыг цэвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах үйл ажиллагааг эрхлэхэд үүсэх харилцааг зохицуулах зэрэг асуудлыг тусгажээ. Багуудын ИНХ-ын дарга, Засаг дарга нарын хэлэлцүүлгээр ирсэн саналыг нэгтгэж, уг журмын төсөлд тусгах юм.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3884
2687 / 69%
714 / 18%
239 / 6%
244 / 6%