Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БУЛГАН АЙМГИЙН ГАМШГИЙН ЭРСДЛИЙГ БУУРУУЛАХ ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨЛ “АЮУЛГҮЙ, ГАМШИГТ ТЭСВЭРТЭЙ ХОТ-2030” САНААЧИЛГАД НЭГДЭЖ, БАТЛАМЖАА ГАРДАН АВЛАА.

2022-11-01

        Булган аймгийн гамшгийн эрсдлийг бууруулах орон нутгийн зөвлөл “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот-2030” санаачилгад нэгдэж, батламжаа гардаж авлаа.
       Хот, суурин газрын эрсдэлийг бууруулах, хотуудын гамшигтай тэмцэх чадавхыг бий болгох, бэхжүүлэх зорилгоор НҮБ-ын гамшгийн эрсдэлийг бууруулах газраас “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хотыг бий болгох нь” санаачилгыг 2010-2020, 2020-2030 гэсэн хоёр үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
        Монгол Улсын хувьд гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичгийн хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү санаачилгад нийслэл Улаанбаатар хот, Эрдэнэт, Дархан хотууд 2016 онд, бусад аймгийн төвүүд 2018 онд нэгдэн орж, Монгол Улс нь засаг захиргааны нэгжийн хувьд бүх хотоо НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газрын “Аюулгүй, гамшигт тэсвэртэй хот” хөтөлбөрт нэгтгэсэн Ази тивийн анхны улс болсон юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%