Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БУЛГАН АЙМГИЙН ХУТАГ-ӨНДӨР СУМАНД ЭРЭН ХАЙХ, АВРАХ САЛБАР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ.

2022-10-31

Засгийн газрын 2020 оны 163 дугаар тогтоолоор байгуулагдсан Булган аймгийн Хутаг-Өндөр сум дахь Эрэн хайх, аврах салбарын нээлт боллоо.
Нээлтийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын дарга Д.Алтаншагай, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, Хойд бүсийн төв-Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж болон сум, орон нутгийн удирдлага, иргэд, Онцгой байдлын газрын алба хаагчид оролцлоо.
Эрэн хайх, аврах салбар нь Хөвсгөл аймгийн Тариалан, аймгийн Хишиг-Өндөр, Тэшиг, Сайхан, Баян-Агт, Сэлэнгэ сумдад хүрч үйлчлэх юм. Салбарын байрны асуудлыг орон нутгаас шийдвэрлэн, 30 сая төгрөгөөр бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4074
2764 / 68%
822 / 20%
243 / 6%
245 / 6%