Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

“НУТГИЙН УДИРДЛАГА-30” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ БОЛЖ БАЙНА

2022-11-15

Монгол Улсад нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага үүсч хөгжсөний 30 жилийн ойг тохиолдуулан “Нутгийн удирдлага-30” эрдэм шинжилгээний хурал болон Төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдаан Төрийн ордонд өнөөдөр /2022.11.15/ зохион байгуулагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хамтран зохион байгуулж байгаа уг Эрдэм шинжилгээний хуралд нийслэл болон 9 дүүрэг, 21 аймаг, 330 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөл болон Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, эрдэмтэн, судлаач, албаны бусад 400 гаруй хүмүүс оролцож байна.

Эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нараас мэндчилгээ ирүүлснийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Нутгийн удирдлагын дэд хорооны дарга Ё.Баатарбилэг, Монгол Улсын Ерөнхий сайдын Ахлах зөвлөх А.Ариунзаяа нар уншиж сонордуулсан юм.

Хөтөлбөрийн дагуу “Нутгийн өөрөө удирдах байгууллагын үүсэл хөгжил, өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага” илтгэлийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд дарга У.Бямбасүрэн тавьсан бол “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн үзэл баримтлал” сэдэвт илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргал тавилаа.

Үүний дараа “Шинэ сэргэлтийн бодлого: Хот хөдөөгийн сэргэлт” илтгэлийг Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Я.Төмөрбаатар, “Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил төлөвшил-орон нутагт” сэдэвт илтгэлийг Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Пүрэвганди сонсгож, хэлэлцүүлэв.

Өнөөдрийн энэхүү Эрдэм шинжилгээний хурал болон Төлөөллийн байгууллагын анхдугаар хуралдааныг Швейцарын хөгжлийн агентлагын санхүүжилтээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хэрэгжиж байгаа “Нутгийн өөрөө удирдах байгууллагын институцийн чадавхыг бэхжүүлэх нь” төслөөс санхүүжүүлж байгаа юм.

Эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлүүд тавигдсаны дараа хурлын төлөөлөгч нарын сонирхсон асуулт, санал хүсэлтэд илтгэгч нараас хариулт өгч, харилцан ярилцсанаар үдээс өмнө өндөрлөх бөгөөд 14.00 цагаас Төлөөллийн байгууллага байгуулах Анхдугаар хуралдаан болно.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3871
2682 / 69%
710 / 18%
236 / 6%
243 / 6%