ЕБ-ЫН 2 ДУГААР СУРГУУЛЬ“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 4 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
2022 оны 11 дүгээр сарыг “ҮЕ ТЭНГИЙН ДЭЭРЭЛХЭЛТИЙГ ЭСРЭГ САР” болгон зарлаж сургуулийн “ӨСВӨРИЙН СЭРГИЙЛЭГЧ” бүлгэмийн сурагчид 1-5 дугаар ангийн нийт сурагчдын дунд “БИ НАЙЗЫГАА ДЭЭРЭЛХЭХГҮЙ” гар зургийн уралдаан, 6-12 дугаар ангийн сурагчдын дунд “ҮЕ ТЭНГИЙН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ”-ыг таслан зогсоох, бусдыг уриалсан, урьдчилан сэргийлсэн видео контент хийж цахим орчинд байршуулах уралдааныг тус тус зохион байгуулсан.
5-12 дугаар ангийн сурагчдын дунд “ҮЕ ТЭНГИЙН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ”-ын тухай сургалтын үйл ажиллагааг зохион байгуулав.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2022 оныг “Хүүхэд хамгааллын жил" болгон зарласантай холбогдуулж 4-12 дугаар ангийн 991 суралцагчийн санал хүсэлт, тулгамдаж буй асуудлыг тогтмол захидлаар хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна. Мөн "Хүүхдээ сонсъё" санал хүсэлтийн хайрцгийг байршуулан 14 хоногт 1 удаа хайрцгаа задлан санал хүсэлтийг уншиж асуудлыг шийдвэрлэж, сургуулийн захирал 7 хоногийн 2 болон 4 дэх өдрүүдэд сурагчдыг хүлээн авч уулзаж байна.
Хүүхдээ хамгаалъя” аяны хүрээнд нялх болон цэцэрлэг, сургуулийн бага ангид суралцдаг хүүхдүүдтэй багш, ажилчдыг хүүхдээ хүргэж өгөх, авах нөхцөлөөр ханган ажиллаж байна.