Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

 СӨБ-ЫН 2 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ “ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 3 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

2022-11-15

 СӨБ-ЫН 2 ДУГААР цэцэрлэг“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД 3 АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

      Тус цэцэрлэгийн эмчийн судалгаанд тулгуурлан бэлтгэл бүлгийн нэг хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчтай уулзалт зохион байгуулж, ярилцлага хийж, 2022 оны 6-р сард 2 нүдний булчингийн сулрал дутмагшлын улмаас үүдэлтэй солир засах хагалгаанд орох шаардлагатай гэж оношлогдон хагалгааны тов гарсан боловч гэр бүлийн санхүүгийн асуудлын улмаас эмчилгээндээ хамрагдаж чадаагүй мэдээллийн дагуу “Гэрэлтэй ирээдүй” аян өрнүүлж багш ажилчдын 1 өдрийн цалинг болох 747.981 төгрөгийн хандив гардуулсан.
     Тус байгууллагын багш ажилчдын сургуулийн насны нийт 7-н хүүхэд хичээлийн бус цагаар гэртээ асран хамгаалах боломжгүй болохыг судлан багш ажилчдын санаачлагаар дотоод нөөц бололцоогоо ашиглан өдрийг үр дүнтэй өнгрүүлэх гэрийн даалгавраа хийх нөхцөл бололцоог ханган өдөр өнжүүлэх булан тохижуулсан.
     Цэцэрлэгийн “Эцэг эхийн зөвлөл”-ийн 2022 оны ажлын төлөвлөгөөний дагуу эцэг эх асран хамгаалагчдын дунд “АЛТАН ХОНХ”-танин мэдэхүйн уралдаан тэмцээнийг бага, дунд ахлах, бэлтгэл бүлгийн 25 эцэг эхийн дунд амжилттай зохион байгуулсан.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3984
2732 / 69%
768 / 19%
240 / 6%
244 / 6%