Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

САЙНШАНД СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ “УДИРДАХ ЗӨВЛӨЛ”-ИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАЙГУУЛЛАА

2022-04-28

САЙНШАНД СУМЫН УЛААН ЗАГАЛМАЙН АНХАН ШАТНЫ ХОРООНЫ “УДИРДАХ ЗӨВЛӨЛ”-ИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ БАЙГУУЛЛАА
____________________________________________
✒️Сайншанд сумын Улаан загалмайн анхан шатны хороог шинээр байгуулж, тус хороо нь 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, улаан загалмайн анхан шатны хорооны “Удирдах зөвлөл”-өө 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан. Удирдах зөвлөлийн тэргүүнээр А.Энхзаяа /ИТХ-ын дарга/, нарийн бичгийн даргаар Д.Энхтайван /Хурлын нарийн бичгийн дарга/, гишүүдэд Б.Болормаа /5-р сургуулийн эрүүл мэндийн багш/, Ц.Тунгалаг /Нэгдсэн эмнэлгийн цусны станцын дарга/, С.Алтанчимэг /АШУҮИС-ын харьяа Дорноговь аймаг дахь АШУҮИС-ийн багш/, Б.Энхзул /9-р цэцэрлэгийн эмч/, Б.Отгонтуяа /13-р цэцэрлэгийн эмч/ гэсэн бүрэлдэхүүнтэй сонгосон.
Удирдах зөвлөл нь Улаан загалмайн анхан шатны хорооны 2022 онд хийх ажлын төлөвлөгөөг баталж, үйл ажиллагааг эхлүүлсэн байна.
Энэ үеэр аймгийн Улаан загалмайн хорооны дарга Ш.Довууч улаан загалмайн анхан шатны хороо болон улаан загалмайн үүсэл хөгжил, үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийлээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4513
3139 / 70%
867 / 19%
247 / 5%
260 / 6%