Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг баталлаа

2022-11-23

Орхон аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөг аймгийн ИТХ-ын хуралдаанаар баталлаа. Уг төлөвлөгөө 2022-2037 онд хэрэгжих бөгөөд бүх төрлийн нөөцөд тулгуурлан үйлдвэрлэл, аж ахуйн салбаруудыг оновчтой байршуулах, төрөлжүүлэх, тэдгээрийн харилцан хамаарал, нутагшил, суурьшлыг оновчтой төлөвлөх суурь баримт бичиг юм.

Ерөнхий төлөвлөгөөнд туссан бүсчлэлийн дагуу байгаль экологид хор хохирол багатай, нийгэм эдийн засгийн хувьд үр дүнтэй байхаар хэсэгчилсэн төлөвлөлтийг хийх юм. Өмнөх ерөнхий төлөвлөлтөд туссан суурьшлын бүсийг бүрэн барилгажуулсан бөгөөд 2022-2037 оны хүртэлх ерөнхий төлөвлөгөөнд 1000 орчим га газраар суурьшлын бүсийг нэмэгдүүлэх, 1100 орчим га газрыг ойжуулах, 32 га газарт хөв цөөрөм хамгаалах зорилгоор хамгаалалтын зурвас байгуулах зэрэг багтжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 6033
4560 / 76%
919 / 15%
269 / 4%
285 / 5%