Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН СОЁЛЫН ТӨВ НЬ МОНГОЛ УЛСЫН УРЛАГИЙН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ОХУ-ЫН БУРИАД УЛСЫН СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН, ОХУ-ЫН ДОРНОД СИБИРИЙН ХҮНДЭТ ПРОФЕССОР ДАМБАДООГИЙН НАЦАГДОРЖИЙН НЭРЭМЖИТ СОЁЛЫН ТӨВ БОЛЛОО.

2022-11-26

Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 10/12 тоот тогтоолоор сумын Соёлын төвийг МУУГЗ, ОХУ-ын Буриад Улсын СГЗ Д.Нацагдоржийн нэрэмжит Соёлын төв болгохоор шийдвэрлэсэн бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэрэмжит болсны албан ёсны хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгуулагдлаа. Арга хэмжээний үеэр МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Буриад Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Дамбадоогийн Нацагдоржийг ‘’ДАЛАНЖАРГАЛАН СУМЫН ХҮНДЭТ ИРГЭН’’-ээр өргөмжлөлөө. Мөн Монгол Улсын “Соёлын тэргүүний ажилтан”-аар Т.Доржпалам, МУ-ын “Тэргүүний ардын авьяастан”-аар Б.Зоригтбаатар, “Соёлын гавьяа” одонгоор Б.Батсүрэн нар тус тус шагнагдлаа. Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр МУ-ын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Баяндалай ая дууны мэндчилгээ дэвшүүлж, Дорноговь аймгийн Саран хөхөө театр, Говьсүмбэр аймгийн Боржигон чуулгын уран бүтээлчдийн хамтарсан урлагийн тоглолт зохион байгуулагдлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4286
2952 / 69%
838 / 20%
244 / 6%
252 / 6%