“ХҮҮХДЭД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА” АЯНЫ ХҮРЭЭНД СУМЫН ХААН БАНК ДАРААХ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдын дунд шинэ оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарладаг бөгөөд Шарын гол сумын сургуулиудад мэдээллийг сурталчлан II сургуулиас 7 сурагч сонгон шалгаруулалтанд оролцуулсан.
Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнд Шарын гол сумын II сургуулийн тамирчид оролцон эмэгтэй баг тамирчид Тэргүүн байр эзэлж, шилдэг тоглогчоор шалгарч 1,000,000 төгрөгний эзэн болсон.
“Хүүхдэд ээлтэй байгууллага” аяны хүрээнд VI сургуулиас зохион байгуулсан “Гар бөмбөгийн нөхөрсөг тэмцээн”-нд хандив өгөн үйл ажиллагааг дэмжин оролцсон.
Дэлхийн хуримтлалын өдрийг тохиолдуулан II болон VI сургуулийн сурагчдад “ Хуримтлал бидний амьдралд” сэдвээр сургалт, уулзалтыг зохион байгуулж, ойлголтыг бататгах зорилгоор асуулт, хариултын тэ мцээн явуулж хүүхдийг гарын бэлэг болон хадгаламж нээж өгөн урамшуулсан.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт өндөр байгаа үед “Дархлаагаа дэмжиж халдварт өвчнөөс сэргийлье” уриан дор тооцооны төвөөр үйлчлүүлсэн хүүхэд багачуудад “Дархлааны багц”-ыг тарааж, эерэг уриалга гарган ажилласан.
"Хүүхдийн эрхэнд хэн ч халдах ёсгүй” уриан дор “Хүүхдийн тусламжийн утас 108”-г сурталчлан таниулах ажлыг зохион байгуулж тараах материал, зурагт хуудсыг олон нийтийн газарт байршуулж хүүхэд, томчуудад тарааж сурталчиллаа.