Тэмцээнд эмэгтэй 3, эрэгтэй 11 тамирчин оролцож, Монголын Шатрын холбооны дүрмин дагуу Швейцарь системээр 7 өрөг тоглож, шилдгээ шалгарууллаа. Тэмцээнийг Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас зохион байгуулж, эрэгтэй эмэгтэй 1, 2, 3 байрт шалгарсан тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, мөнгөн шагналын хамтаар гардууллаа. Мөн эрэгтэй 1, 2 дугаар байр шалгарсан Ч.Цогнийсүрэн н.Даваа, эмэгтэй 1-р байрт шалгарсан Д.Түвшинзаяа нар хоёрдахь шатны шалгаруулалтад оролцох БАТЛАМЖ гардуулав.