Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2023 ОНЫ ТӨСӨВ БАТЛАГДЛАА

2022-12-09

     Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит VII хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр дүүргийн Хурлын их танхимд хуралдлаа.
     Тус хуралдаанаар:
1. Дүүргийн 2022 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэх, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай
2. Дүүргийн Газар зохион байгуулалтын 2022 оны төлөвлөгөөний биелэлт, 2023 оны төлөвлөгөө батлах тухай
3. Дүүргийн 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай
4. Дүүргийн 2022 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
5. Дүүргийн 2023 оны төсөв батлах тухай асуудлуудыг дүүргийн Засаг дарга Х.Болормаа
6. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Зөвлөлийн гишүүдийг эргэлтэд оруулах тухай асуудлыг ИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга төлөөлөгч Б.Эрдэнэбулган
7.Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны үйл ажиллагааны тайлангийн тухай
8. Бусад асуудлуудыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Ц.Осорваань нар тус тус танилцуулж ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж холбогдох тогтоол шийдвэрүүдийг гаргасан байна. 2023 онд нийслэлээс Улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээ 574.8 тэрбум төгрөг бөгөөд үүний 50 хувь болох 287,4 тэрбум төгрөгийг Сүхбаатар дүүрэг дангаараа төвлөрүүлэхээр боллоо.
     Дүүргийн ИТХ-ын 2023 оны Зөвлөлийн бүрэлдэхүүнд Б.Энхболд, Ц.Баттөмөр, Э.Билгүүн, Л.Мөнхтүвшин, Ц.Сарантуяа, Ш.Батдорж П.Жавзмаа төлөөлөгчид ажиллахаар боллоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4073
2764 / 68%
822 / 20%
242 / 6%
245 / 6%