Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 13 дугаар хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 09.30 цагт эхэллээ. Аймгийн ИТХ-ын дарга хүндэтгэн үзэх шалтгааны улмаас энэ удаагийн хуралдааныг удирдан явуулах боломжгүй тул түүний санал болгосноор Төлөөлөгч А.Дашбат XIII хуралдааныг даргалан явуулж байна. Хуралдаанд оролцвол зохих 37 төлөөлөгчөөс 2 төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай, 3 төлөөлөгч чөлөөтэй хуралдааны ирц 86.4 хувьтай байна.
Хуралдаанаар:
1.Сэлэнгэ аймгийн 2023 оны төсвийн төсөл
2. Сэлэнгэ аймгийн 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний төсөл
3.2023 онд иргэнд өмчлүүлэх газрын төлөвлөгөөний төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.