Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

ДАРХАН СУМЫН ИТХ-ЫН 8 ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 13 ДУГААР ХУРАЛДААН ЭХЭЛЛЭЭ

2022-12-23

Дархан Сумын ИТХ-ын даргын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн А/40 дугаар захирамжаар сумын ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн ээлжит 13 дугаар хуралдаан эхэллээ. Хуралдааны нарийн бичгийн даргаар төлөөлөгч Б.Ууганбаяр, Бичиг баримт боловсруулах ажлын хэсэгт Төлөөлөгч П.Эрдэнэбат, Б.Баттулга, С.Өнөртуяа нар сонгогдон ажиллаж байна.
Хуралдаанаар Дархан сумын ИТХ-ын дотоод журмыг шинэчлэн батлах тухай, Дархан сумын Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн явц, 2022 онд хийсэн ажлын тайлан, Дархан сумын 2023 оны төсөв батлах тухай, Дархан сумын 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2023 оны төлөлвлөгөөг батлах тухай гэсэн 4 асуудлыг хэлэлцэн батлах юм.
 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 1535
603 / 39%
484 / 32%
217 / 14%
231 / 15%