Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ XIV ХУРАЛДААН ХУРАЛДАЖ БАЙНА

2022-12-28

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 14 дүгээр хуралдаан 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 09:30 цагт эхэллээ. Хуралдааны ирц 86.4 хувьтай эхэлж, хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг батлахад аймгийн ИТХ-ын Нутгийн удирдлага хууль хяналтын бодлогын хорооны санал дүгнэлтийн дагуу “Малчдын бүлэг ажиллуулах дүрэм”-ийн төсөл, “Урамшуулалт эргүүл, жижүүр ажиллуулах журам”-ын төсөл, “Хөршийн хяналтын бүлгийн ажиллах журам”-ын төслүүдийг илүү боловсронгуй болгож дахин хэлэлцүүлэхээр санал гаргасны дагуу төлөөлөгчдөөс санал хурааж нийт төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дээрх дүрэм журмыг хэлэлцэх асуудлыг дарааллаас хасаж боловсруулалтын шатанд буцаалаа.
 
Өнөөдрийн хуралдаанаар:
1.Улаанбаатар хотоос шилжин суурьших иргэдийн ажиллаж амьдрах нөхцөл боломжийг нэмэгдүүлэх, орон нутагт үйл ажиллагаа явуулах аж ахуй нэгж байгууллагуудыг дэмжих ажил арга хэмжээний танилцуулга
2.Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай
3.2023 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг батлах тухай
4.Сүхбаатар суманд дахин төлөвлөлтөд оруулах газрын байршлыг сонгох тухай
5.Сэлэнгэ аймгийн боловсролыг 2022-2032 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөний төсөл
6.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийн тухай
7. Орон нутгийн өмчийн асуудлууд
- Үндсэн хөрөнгө дуудлагын худалдаагаар худалдах доод үнэ тогтоох тухай
- Үндсэн хөрөнгө актлах тухай
- Үндсэн хөрөнгө шилжүүлэх тухай
8. “Сэлэнгэ-Энерго” ОНӨААТҮГ-ын тулгамдсан асуудлын талаарх мэдээлэл
9.Нэрэмжит болгох тухай
10.Ой тэмдэглэх зөвшөөрөл олгох тухай
11.Сүм хийдийн зөвшөөрлийн хугацаа сунгах тухай
12.Тогтоол хүчингүй болгох тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4070
2762 / 68%
821 / 20%
242 / 6%
245 / 6%