Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

2022-12-15

Зөвлөл нь хуралдааны шийдвэрийн биелэлтийг хангуулах арга хэмжээг зохион байгуулах, хуралдааны бэлтгэл хангах, хуралдаан хоорондын хугацаанд Хурлын хороо, ажлын хэсгийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах хяналт тавих үүрэгтэй ажилладаг.
Тус зөвлөл өнөөдөр хуралдаж:
1. 1. Ховд аймгийн Орон нутгийн өмчийн 2021 оны улсын үзлэг тооллогын нэгдсэн тайлангийн тухай
2.Үндсэн хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай
3.Үндсэн хөрөнгө акталж, данснаас хасах зөвшөөрөл олгох тухай
4.“Мянган угалзат” ОНӨААТҮГ-ын ашиглаж байсан Ахуй үйлчилгээний барилгыг менежментийн гэрээгээр ашиглуулах асуудал хэлэлцэх
5.Улсын болон Орон нутгийн хөрөнгө оруулалт, тогтоол шийдвэрийн биелэлтийг хянан шалгах ажлын хэсгийн дүгнэлт хэлэлцүүлэх асуудлууд хэлэлцэж холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг чиглэл өгөв.
Хуралд Зөвлөлийн гишүүд болон холбогдох байгууллагын төлөөллүүд оролцов.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3229
2083 / 65%
686 / 21%
224 / 7%
236 / 7%