Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” ХХК-Д ЗАВХАН АЙМГААС 290 АЖИЛТАН АЖИЛЛАЖ БАЙНА

2022-12-30

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон мэргэжлийн байгууллагаас бүрдсэн ажлын хэсгийн эхний танилцсан газар нь манай аймгийн Дөрвөлжин сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Баян-Айраг Эксплорэйшн” ХХК байлаа.

Ажлын хэсгийг тус компаний Орон нутаг, засаг захиргаа, олон нийттэй харилцах албаны ахлах ажилтан Б.Ган-Уянга угтан авч холбогдох мэдээллээр ханган ажилласан юм.  

Тус компаний хувьд үндсэн ордын ил уурхай. Өнөөдрийн байдлаар энд 410 ажилтан ажиллаж байгаагийн 70 хувь нь буюу 290 нь Завхан аймгийн иргэд байна.

2022 оны хагас жилийн байдлаар манай аймгаас 2.49 тэрбум төгрөгийн худалдан авалт, үйлчилгээ, түрээсийн төлбөр өгчээ. Үүнд нүүрс, галын мод, ажилчдын хувцас, ундны цэвэр ус, авто машины түрээс, төрийн болон Төрийн бус байгууллагын гэрээт төлбөр гэх мэт ажил үйлчилгээ багтаж байна.

Мөн үйл ажиллагаагаа эхэлснээс хойш нийгмийн хариуцлагын бодлогынхоо хүрээнд Дөрвөлжин суманд олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлснээ онцлон танилцуулж байлаа.

Тухайлбал Байгаль орчны хөтөлбөр, Эрүүл мэндийн төсөл, Боловсролын төсөл, ЖДҮ болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Зан заншил соёлын өвийг дэмжих хөтөлбөр, Спорт, нийтийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, Хүмүүнлэгийн үйл ажиллагаа зэрэг төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлжээ.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4464
3106 / 70%
857 / 19%
246 / 6%
255 / 6%