Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нэгдсэн цахим хуудас

ИТХ-ын нэгдсэн хуудас

Нутгийн өөрөө удирдах байгууллага нь аймаг, нийслэл, сум, дүүрэгт тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, баг, хороонд иргэдийн Нийтийн Хурал байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг МУТББ төслөөс санаачлан бүтээв.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх, иргэний зөвлөлийн нэрэмжит туг, дэвтэр аялуулах аян 8 сар үргэлжилж дүнгээ гаргалаа.

2022-12-30

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлөөс Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд засаг захиргааны анхан шатны нэгж багуудын үүрэг хариуцлагыг дээшлүүлж, хариуцсан нутаг дэвсгэртээ хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын шилдэг арга барил, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, багуудын уялдаа холбоог сайжруулж иргэдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй Баян-Өндөр, Жаргалант сумын багуудын дунд 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл найман сарын хугацаанд “Туг дэвтэр аялуулах аян”-ыг зохион байгуулсан. Аяны хүрээнд хийсэн ажлаараа нэгдүгээр байранд Эрдэнэ баг, хоёрдугаар байранд Шанд баг, гуравдугаар байранд Баянцагаан баг тус тус орлоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 4450
3098 / 70%
853 / 19%
246 / 6%
253 / 6%